Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн иргэдийнхээ […]

Гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 187 дугаар тогтоолоор “Гэртээ харих зам” дэд хөтөлбөрийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар […]

“Атлетик 220” клуб “MBG”гэмтэл согогийн эмнэлэгтэй хамтарч ажиллана

Хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийн тамирчдад тулгарч байгаа гол асуудал бол яах аргагүй бэртэл гэмтэл байдаг. Тамирчдад тулгамдаж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Атлетик 220” клуб, “MBG” Гэмтэл Согогийн эмнэлэг хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд “MBG” Гэмтэл Согогийн эмнэлэг “Атлетик 220” клубийн тамирчдын бэртэл гэмтлийг хариуцах ба урьдчилсан сэргийлэх үзлэг оношлогоо, сэргээн засах […]