Эрүүл Нийгмийн Төлөө нийгэмд үйлчлэх төрийн бус байгуулага нь нийгмийн эрүүл мэнд, хүн амын хөгжлийг дэмжих, сургалт судалгаа явуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, болон зорилго нэгт байгуулгуудтай хамтран ажиллаж эрүүл нийгмийг цогцлоох үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин иргэдийн боловсрол, хувь хүний чадавхыг дээшлүүлэх, амьжиргааны түвшингээс доогуурх орлоготой болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх , мөн ядуурлыг бууруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бид нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээний ажилуудыг гадаад болон дотоодын судлаач эрдэмтэдтэй хамтран явуулдаг.

Хамдаа, Бид Эрүүл Нийгмийг Бүрэлдүүлж Чадна